Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалсан этгээдийг суллалаа


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалсан онц ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, “ТВ-12” телевизийн захирал асан Г.Энх-Од хамаатныхаа хүүхдийг барьцаалж, түүний эцэг эхээс 100 сая төгрөг нэхсэн юм. Гэвч барьцаалсан өдрийнхөө маргааш нь хүүг суллаж явуулсан билээ. Түүний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, чанга дэглэмтэй хорих ангид гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн тайлбар хэсэгт заасан “Барьцаанд байгаа хүнийг сайн дураараа сулласан этгээдийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ