Ж.Баярцэцэг нар Арбитрийн хуралд оролцохоор явлаа


"Хан ресурс" компанитай холбоотой Арбитрийн шүүх хурал энэ сарын 11-нд болно. Хуралдаанаар Монгол Улсын засгийн газар, Канадын "Хан ресурс" компани хоорондын маргааны шийдвэрлэх юм. Цөмийн энергийн газраас 2009 онд Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын заагт орших "Дорнод уран"-ы ордыг эзэмшиж байсан "Хан ресурс" компанийн лицензийг цуцалсан юм. Тиймээс"Хан ресурс" компани Цөмийн энергийн газрыг үндэслэлгүйгээр лицензийг нь цуцалсан гээд тухайн ордын нөөцийг тогтоох, хайгуулийн үйл ажиллагаа явуулахад зарцуулсан 200 сая ам.доллараа манай Засгийн газраас нэхэмжилсэн билээ. Үүнтнй холбогдуулан Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан ба ахлагчаар нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ажиллаж байгаа юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ