"Санни нүхт" барилгаас ажилчин нь унаж нас баржээ

ХУД-ийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд өчигдөр барилгаас хүн унасан гэх дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн, шинжээчийн хамтаар очиж шалгажээ. Шалгалтаар 54 настай эрэгтэй Т гэгч нь "Санни нүхт" компанийн баригдаж байгаа хоёр давхар барилга дээрээс унаж амь насаа алдсаныг тогтоожээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ