Эхнэр хүүхдээ орхиод над дээр ирнэ гэх юм


Sain bnuu bi bvr oilgohoo blaa ter ehnertei neg ohint bi bas ohintoi gehdee bid 2 bie binede mash ih hairtai gewch ehnern bid hoeriig arai gj salgasn boon yum blj bj getel ter erged hedn sarin daraa garad irlee bi tvnees hol bgach ter ergeed nad deer irne nad deer bi ehnerse salna ged bvr yamarch yumdeee yah ve.
Ter ghde ehnertee odooch hairgvi vzen yddag nogooh ni bnga dorlmjildog tegeed nadtai l bn geed bn yaah bilee bi ch bas sain l daaa ter nad deer erged irwel tvvnig huleej awhuuu
Сэтгэл зүйч:
Тун ярвигтай нөхцөл байдал үүсчээ. Хэдийгээр та хоёр хоёулаа бие биедээ хайртай ч гэсэн нийгэмд хүлээж байгаа үүргээ ухамсарлах хэрэгтэй. Эрэгтэй чинь танд хайртай байж болох ч таны хүүхдэд хэр зэрэг сайн эцэг болж чадах эсэхийг тун сайн бодох хэрэгтэй. Учир нь тэр хүн өөрийнхөө хүүхдийг бодолгүй гэр бүлээ орхихоор зэхэж байгаа учраас таны хүүхдийг бодох эсэх нь эргэлзээтэй.
Гэр бүлийн иймэрхүү асуудал хүүхдэд тун эмзэг тусдаг учраас өөрийнхөө хүүхдийг ч, тэр залуугийн хүүхдийг ч гомдоохооргүй шийдвэр гаргасан нь зөв. Хэдийгээр хайр сэтгэл чухал ч гэсэн та нарын хувьд анхны сонголт биш, мөн нийгэмд хариуцлага үүрээд эхэлсэн хүмүүсийн хувьд маш чухал шийдвэр болох учиртай. Хоёр дахь амьдралаа зөв сонгож чадаагүйгээс өмнөхөөсөө илүүтэй алдсан тохиолдол олон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ