Д.Батбаяр: Д.Дагвадорж "Авар"-тай холбоогүй


Энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын урилгаар тус улсад дөрвөн хоног албан ёсны төрийн айлчлал хийсэн. Айлчлалын өмнөхөн Монголын "Avar limited Liability" компани Япон улс дах “Ардчилсан Солонгос Иргэдийн Холбоо”-ны байр болох үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар өндөр үнээр ялж авсан билээ. "Avar limited Liability" компанийн энэхүү үйлдэл Япончуудын гайхшрал, дургүйцлийг хүргээд байгаа юм. Учир нь Япон улсад өдөр болгон хэдэн зуун үл хөдлөх хөрөнгө худалдагддаг бөгөөд хэн авч байгаа нь тийм ч чухал биш байдаг. Гэхдээ Япон улсаас “тусламж” авдаг Монгол Улс нь Япон улсад байрших БНАСАУ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан нь ийнхүү Япончуудыг гайхшруулаад байна.
Японы сайтад мэдээлснээр Токио хотын төвд 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, арван давхар барилгын хамт өндөр үнээр худалдан авсан компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах "Avar Limited Liability" компани бөгөөд эзэн нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн ах Чуваамэдийн Эрдэнэбат гэжээ. Мөн тус компани байгуулагдаад жил ч болоогүй байж ийм их хэмжээний хөрөнгөтэй байх учиргүй хэмээн Японы цагдаагийн байгууллага үзэж байгаа аж. Тиймээс "Avar Limited Liability" компаний цаана УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, түүний дүү Японы сумогийн их аварга Д.Дагвадорж нарыг холбоотой хэмээн таамаглах байгаагаа нууж хаалгүй хардаж буйгаа илэрхийлэн бичжээ.
Ингээд Японы нэгэн сайтад өгсөн УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын тодруулгыг хүргэж байна.
-"Avar Limited Liability" компаниЯпон улс дах “Ардчилсан Солонгос Иргэдийн Холбоо”-ны байр болох үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар өндөр үнээр ялж авсан нь Япончуудын анхаарлыг их татаж байна. Үүнийг Ерөнхийлөгчийн айлчлалтай ч холбоотой гэж ойлгож байна?
-Ерөнхийлөгчийн айлчлалтай ердөө ч хамаагүй. Түүнчлэн Их аварга Д.Дагвадоржтой бүр хамаагүй.
-Энэ компанийг Монгол бөх байгуулсан гэдэг?
-Бөхчүүд шургуу хөдөлмөрлөж бэлтгэл хийдэг. Тэд үл хөдлөх хөрөнгө гэх мэт зүйлтэй холбоотой биш.
-Хойд Солонгос Монголын харилцааны талаар?
-Хөдөлмөр бол маш чухал. Хойд Солонгос, Монгол улсуудын харилцаа энгийн байдаг. Монгол улс Хойд Солонгост хүнсний тусламж хүргэж байсан. Ер нь бусад улсыг бодвол харилцаа харьцангуй сайн. Улс төрөөс гадна соёлын харилцаа ч мөн сайн гэж хэлж болно.
-Бизнесийн хувьд?
-Хоёр талын бизнесийн тал дээр ямар ч асуудалгүй. Харин Хойд Солонгос Япон хоёр улс энэ тал дээр тааруухан байдаг гэж би ойлгодог.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ