Г. Дашрэнцэн: Хүн анх Монголд тэр дундаа Говь-Алтайд үүссэн

Бид бие биенээрээ бараг бахархдаггүй. Аягүй бол нэг нэгэндээатаархаж хорсч энд тэндмуулна гээч. Энэ нь хүн төрөлхтний зан юмуу зөвхөн монгол хүний ариншин юмуу бүү мэд. Олон хүн эсэргүүцнэ байх ойрын үед хамийн мундаг судалгаа хийж бас хамгийн сайн судалгаагаар өгүүллээ бичиж байгаа нь миний нөхөр судлаачД.Ганхуяг юм. Д.Ганхуяг мааньнэг үе сурсан, социологи,улс төрийн судлагаагаараа цоорч МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүртэл хийж явснаа удалгүй МАХН-ын Удирдах зөлөлөөс ч биш бүүр намаасаа хөөгдсөн. Ямар ч хүнтэй таарахад бэрх, шинжлэх ухаанаас өөр юманд итгэдэггүй өөрийнхөөрөө, эгэлгүй зөрүүд, шударга мань хүн МАХН-д яаж тэсэх юм бэ. Ер нь аль ч намд тэсэхэд бэрх шүү дээ. Ганаа маань бүх төрлийн судалгаа хийж энд тэндээс юм цуглуулж бөөгнүүлж мань мэтэд нь өгч соён гийгүүлнэ. Энэ дэлхий дээр байгаа ашигт малтмал, нүүрснээс эхлээд л, систем,улс төрийн ямар онол монол байдаг, хүн хэзээ, хаана анх үүсч төрснийг хүртэл уйгагүй судалдаг юм. Хэдэн жил нам, ситемийн онол монол, бас Л.Н.Гумилевийг судалсан. Энэ олон судалгааныхаа хажуугаар аль завандаа юм бэ уншиж, бичихийг нь яана гээч. Сонгууль бүрээр Ардчилсан нам, МАН, МАХН гээд маш олон намууд том том мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг юм. Уншихаас залхуу хүрэмтэр мөрийн хөтөлбөрийг намын дарга нар нь бараг уншаагүй дээ. Гэтэл Ганхуяг бүдийг нь уншчихсан бүүрулаан, шараар зураад шүүгээд судалчихсан байсан гээч. Ганхуяг маань ойрын нэг жил хүн судлалаар тэр дундаа монгол хүн судлалаар нэлээд томсудалгаа хийж байгаа. Л.М.Гумилевийг судалж маш их бичсэн. Бүүр Гумилевээр нэлээд хүнд өвчилчихсөн явсан үе бий. Түүнээс хойш Монголын төдийгүй дэлхийн ашигт малтмалын тэр дундаа нүүрсний нөөцийн судалгааг хийв. Гумилевээр дамжаад хүн судлал руу тэр дундаа монгол хүн судлал руу орсон юм шигээ. Дээр үед О.Намнандорж гэж нэг том эрдэмтэн судлаач байсан даа. За ер нь бүх л л юмыг судалж бичсэн асар их мэдлэг хуримтлуулсан буурал байж билээ. Ганхуяг яг Намнандорж гуай шиг бүтээлүүд хийгээд л бичээд л сууна. Гэхдээ ийм том судалгаа хийлээ гээд мөнгө авдаггүй, шоуддаггүй, ном гаргадаггүй, тэгсэн мөртлөө судлаад эрж хайгаад олоод мэдээлээд өөртэй нь таарахгүй нэгтэй хэрэлдээд явдаг нь сайхан. Ганхуяг ойрдоо хүн судлалаар оролдоодих амжилттай явж байх шиг. Хүн анх үүсэхдээ Монголд тэр дундаа Алтайд үүссэн. Алтайн нуруунд хүн үүсэхдээ Говь-Алтайд үүссэн гэж судалж мэдээлсэн юм.....

Цааш ньhttp://dashrentsen.niitlelch.mn/content/5666.shtml

СЭТГЭГДЭЛ БИЧИХ