Хэн ч биш байж, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх үнэхээр хэцүү байна

Sain bnauu? Namaig ..... gedeg. Bi neg asuudlaar bainga shanalj dotroo ooriigooo buruutgaj ywah ym. Humuustei hariltsaj chadahgui,cholootei bj chadahgui. Hugjilduj chadahgui.
Niigmiin neg heseg gedgee mederch chadahgui bnaa. Bi ooroo duugui hun l dee gehdee iim bdaltai bj bhgui oorchlogdoh heregtei gedgee bainga mederdeg odoogiin niigemd iim bdaltai duu tsootei bj haana ch amjiltad hurj chdahgui ym bnale.
Bi yunaas yaj ehelhee medehgui bna.Bi ooroo chadnaa gej boddogch yroosoo bolj ogohgui ymaa.Bi oorchlogdmoor bna.Bi yah ystoi we nadad tuslaach!!!!
Сэтгэл зүйч:
Сэтгэлзүйчид хандаж эхлэх энэ цагаас л та өөрчлөгдөж байна гэсэн үг. Та яг ийм төрлийн мянга мянган хүнээс нэг алхамын өмнө явж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Учир нь нэгэнт бүрэг, зожиг байдалтай байдаг хүмүүс өөрсдийгөө өөрчлөх гэж бусдад хандах нь ховор байдаг.
Та насаа бичээгүй учир яг ямар зөвлөгөө өгөх эсэх дээр бага зэрэг төвөгтэй байна. Гэсэн ч бичсэн зүйлээс тань хараад залуу хүн болов уу гэж бодож байна. Нийгэмд эзлэх байр суурьтай байхын тулд өөрийгөөө зөв нээх хэрэгтэй. Энэ бүхэн олон хүний өмнө лекц унших, хүмүүсийг манлайлахаас эхэлдэггүй. Харин та хажуудаа байгаа хүнээсээ, гэр бүл, цөөхөн хүрээний найз нөхдөөсөө эхлэх хэрэгтэй.
Ярьж, хэлж буй зүйлдээ итгэлтэй ханд, орчноо мэдэрч өөрийгөө хянаад байлгүй инээ, энэ бүхэн эхэндээ хэцүү ч гэсэн бага багаар та өөрийгөө илэрхийлж сурна. Аль болох олон хүнтэй газарт очиж үйл ажиллагаанд нь оролц. Мэдээж таны энэ байдал өмнөх амьдралтай чинь холбоотой. Таныг үнэлдэггүй, үл тоомсорлодог хүмүүсээс холдох хэрэгтэй. Шинэ танилуудтай бол тэгснээр та шинээр өөрийгөө илэрхийлж сурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ