Гурван Батболдын тавилан

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд.

Тэрээр 1963 онд төрсөн. 1980 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургуулийг төгсч, улмаар Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцан, 1986 онд Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Түүнийг улс төрд МАХН-ын дарга Н.Энхбаяр оруулж ирсэн гэдэг. Тодруулбал, “Алтай Трейдинг” ХХК-ийн захирал, “Чингис” зочид буудлын эзэн, бизнесмэнСү.Батболдыг Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Гадаад харилцааны яамны дэд сайдаар томилж улс төрийн карьерынх нь шанг татаж байв.

Сү.Батболд ганзагын наймаачин, компанийн захирал, тэрбумтан, намын дарга, Ерөнхий сайдын тавилангаар амьдарч ирсэн монгол.

Тиймээс тэрээр хэзээний том бизнестэй хүн. “Чингис” зочид буудал, “Бороо гоулд” гээд тогоотой сүүний дандаа өрмийг нь хуулдаг гэх. Хамгийн түрүүнд гадаадад хаустай болсон монголчуудын нэг юм. Түм түжигнэж, бум бужигнасан Лондоны төвд шүү дээ. Намдаа Тусгаар тогтнолын ордон хэмээх долоон давхар том байшин бариулсан ч МАХН гэсэн нэрийг өөрчилж, МАН гэсэн уугуул нэрийг сэргээсэн. Энэ санаачлагыг хэрэгжүүлснээс болж, МАН сонгуульд ялагдал хүлээсэн гэж жирийн гишүүд нь үздэг.

Тавантолгойн орд газрын лицензийг харийнханд алдалгүй хав дарсан гэх тэрээрМонгол төрийн мэдэлд лицензээ шилжүүлсэн том гавьяаг нь дурдахгүй байхын аргагүй.

Түүнийг“Бороо гоулд”-ын хувьцаагаа 10 тэрбумаар зарж, татварт тэрбум төгрөг тушаасан уу ? гэх мэт олон асуулт дагалддаг.

2008 оны ХОМ-тээ дурдсанаар түүний өөрийн орлого 55 сая гаруй, гэр бүлийнх нь орлого 12 сая орчим хэмээн бүртгэгдсэн байдаг. Мөн хувьдаа хоёр орон сууц, хувийн нэг бизнестэй.Хоёр ширхэг машинтай, газар эзэмших нэг эрхтэй. Түүнчлэн “Алтай Холдинг” ХХК, Скайтел ХХК, “Алтай трейдинг” ХХК-д хувь эзэмшдэг хэмээн бүртгэгдсэн байдаг. Түүнийг хөрөнгийнхөө хэмжээгээр бусдаасаа хол давсан тэрбумтан гэдэг.

УИХ-ын гишүүн Су.Батболд.

1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн нэгдүгээр сургууль, 1990 онд ХААИС-ийг инженерээр төгссөн. 1995 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.Техникийн ухааны магистр зэрэгтэй.

2002, 2004, 2008, 2012 оны парламентд гишүүнээр суусан тэрээр зоотехникчээс ажил амьдралаа эхлүүлсэн юм. 2004 оны ХОМ-т нь түүний жилийн орлого гурван сая 134 мянга байсан бол 2008 оны ХОМ-тээ 49 сая хэмээн бүртгүүлсэн байдаг.Харин гэр бүл нь 85 саяын орлоготой. Үйлдвэрлэлийн зориулалттай байртай болж, мал сүрэг нь өсч үржсэн байдаг. Хэдийгээр түүний хөрөнгө нэр нэгт Сү.Батболдынхоо дэргэд хумсны толионы чинээ гэдэг ч овоо л бэлтэй нэгэн.

Мөн 70, 80 саяын хоёр ч машинтай. “Би Ти Эм Ди”, “Ганц түлш” гэсэн компаниудын хувь эзэмшигч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Ийнхүү нэр нэгтэй хоёр эрхэм УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Бидний дараагийн танилцуулах Батболд бол БНСУ-д амьдарч буй нэгэн. Тэрээр амьдрахын эрхэнд ийнхүү харийн нутагт ажиллаж байна. Түүний ээж нь БНСУ-д ажиллаж амьдардаг учир хүүгээ татжээ.

Б.Батболд гэх энэ залуу өдгөө 25 настай.

Тэрээр өнөөдрийн байдлаар дансандаа 10 сая төгрөгтэй. Солонгост хоёр жил ажиллаж байжэнэхүү мөнгийг хураасан юм.

Тэрээр 33 дугаар дунд сургуулийг төгссөн. Б.Батболд эмч болохыг мөрөөддөг. Гэвч сургуулиа төгсөөд БНСУ-д ажиллахаар явсан тул мөрөөдөлдөө хүрч чадаагүй л явна. Тэрээр мөнгөө нэмж цуглуулж байгаад Монголдоо байр авч, эхнэртэйгээ хуримаа хийн сайхан амьдрахыг мөрөөдөж байгаа.

Мөн байрны мөнгөний хажуугаар нэг жижиг тэрэг авахаар мөнгө цуглуулж буй. Хэдийгээр эрхэм гишүүд Батболд нар шиг 70, 80 саяын машин авч чадахгүй ч 7, 8 саяар бензин бага иддэг жижиг тэрэг авахаар төлөвлөж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн хоёрын хоёр амьдаатай тэрбээр утаатай ч гэсэн Улаанбаатартаа ирж суурьшихыг хүсч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ