Нөхрөө хөнөөсөн эмэгтэйд тэнсэн харгалзах ял оноолоо

Өнгөрсөн зургадугаар сард Орхон аймгийн Баян-өндөр сумын иргэн Н.Эрдэнэтуяа нь өөрийн нөхөр Ж.Лхагвадоржийн цээжин тус газар хутгалж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Хэрэгт аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Н.Эрдэнэтуяа нь сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас нөхөр Ж.Лхагвадоржийн амь насыг хохироосныг тогтоосон байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 93-р зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар түүнд гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ. Мөн тус аймагт өнгөрсөн зургадугаар сард 33 настай эмэгтэй Т.Отгонзул нь өөрийн нөхөрБ.Ууганбаатарын толгойн тус газар хутгалж амь насыг хохироосон онц хүнд гэмт хэрэг үйлдсэнийг аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ