Л.Базаргүрт 11 жилийн хорих ял оноолоо

Өнгөрсөн наймдугаар сарын 22-ны орой 22.00 цагийн үед Орхон аймгийн Баян-өндөр сумын Зэст багийн нутагт “Эргэн дурсахуй“ баарны гадна зодоон болж, Л.Базаргүр нь Г.Ганзоригтой санаатай хөнөөсөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн юм. Уг хэрэгт аймгийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс Л.Базаргүрт 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ