Бага зэргийн цас орно

2013 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын сав газраар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ