Илээр санал хурааж Д.Эрдэнэчулуун тодорчээ

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд УДШ-ийн 16 гишүүн дээр Ерөнхийлөгч шинээр найман гишүүн томилж, бүрэлдэхүүнийг өргөтгөсөн юм. Шинэ гишүүдийн дотор Нийслэлийн шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд багтсан тул түүний нөхөр УДШ-ийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн.
Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх УДШ-ийн шүүгчдийн хуралд Д.Эрдэнэчулуун, “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын үед Хууль зүйн сайд асан Даш.Ганболд нар өрсөлдөж, илээр санал хурааснаар Д.Эрдэнэчулуун олонхийн санал авчээ. Уг нь нууцаар санал хураах журамтай ч хүний нүүр халуун юм болохоор УДШ-ийн хуучин гишүүд Д.Эрдэнэчулууны төлөө саналаа өгсөн бололтой.
Дээрх шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг УДШ, Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх, ХЗЯ, Хуульчдын холбооноос тус бүр нэг хүн дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ