Гэр бүлийн хоёр гоо сайхныг мэдрүүлэхийг зорьжээ

МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.Уг үзэсгэлэнд тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан шинэ бүтээлүүд юм.
Зураач Ц.Давааням нь аж байдал, хөрөг, байгалийн төрлөөр бүтээхдээ энгийн байдлыг дүрсэлсэн ч амьдралын утга учир, хорвоо ертөнцийн хувьсан өөрчлөгдөж буйг харуулахыг зорьжээ.
Зураач Д.Соёлмаагийн бүтээлд шашны сэдэв голчлох ба уламжлалт бурхан дүрслэлийг орчин үеийн арга ажиллагаатай хослуулсан нь сонирхолтой. Бурхадыг магтан дуулах, бурхан ба хүний дотоод ертөнцийг гаргах нь түүний уран бүтээлийн гол зорилго юм.
Гэр бүлийн зураач Ц.Давааням, Д.Соёлмаа нарын энэхүү үзэсгэлэн урлагаар дамжуулж хүмүүст гоо сайхныг мэдрүүлэх, амьдралын талаар эргэцүүлэх, түүний үнэ цэнийг тунгаан бодохыг сануулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ