“Нарантуул-2” худалдааны төвд гал гарлаа

Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” худалдааны төвд өнөөдөр үүрээр гал гарсан байна. Галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгуулага нь ажиллаж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвд мөн л гал гарч, хүнсний павилион шатсан. “Нарантуул-2” худалдааны төв УИХ-ын гишүүн асан С.Сайхансамбуугийн мэдэлд байдаг.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ