МУИС салбар сургуулиудаа татан буулгаж, нэгтгэнэ


МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж томоохон бүтцийн өөрчлөлт хийжээ. Тодруулбал, МУИС-ийн удирдлагууд салбар сургуулиудаа татан буулгаж, Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох асуудлыг хэлэлцсэн байна.
Харин энэ шийдвэрийг нь гаргахдаа МУИС-ийн багш, ажилчдаас ямар нэгэн санал аваагүй байна.
Энэ талаар МУИС-ийн захирал А.Галтбаяраас тодруулахад " Өмнөх жил бид сургуулиудын дунд судалгаа хийсэн. Одоо удирдах зөвлөлийн шийдвэр гарсаны дараа багш, оюутнуудтайгаа хамтарч ажиллана. Бидний энэ шийдвэр бол илүү чанартай, илүү сайн бүтэцтэй болгоход чиглэгдэж байгаа. Сүүлийн 20 жилийн Монгол улсын боловсролын системийг харвал сургууль болгон хамгийн их хэрэгцээтэй гэсэн мэргэжлүүдээр шинэ сургуулиудыг бий болгож явсан. Одоо оюутнуудын авч байгаа мэдлэгийг илүү өргө болгохын тулд сургуулийг томсгох ёстой гэж бодож байна. Нэг том супермаркет байлаа гэхэд оюутан орж ирээд өөрийн сонголтоо хийдэг болно гэсэн үг." хэмээсэн юм.
Ингэхийн тулд дараах сургуулиудыг татан буулгах нь:
Математик Компьютерийн сургууль
Физик Электроникийн сургууль
Мэдээллийн Технологийн сургууль
Хими, Хими Инженерчлэлийн сургууль
Биологи, Биотехнологийн сургууль
Газарзүй, Геологийн сургууль
Монгол Хэл, Соёлын сургууль
Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль
Олон Улсын Харилцааны сургууль
Гадаад Хэл Соёлын сургууль
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ