“Зүрхэнд” тоглолт эгшиглэнэ

Дуучин A Cool энэ сарын 15,16-нд 19.00 цагт “АСА” циркт “Зүрхэнд” бие даасан хоёр дахь тоглолтоо толилуулна. Түүний энэхүү тоглолт “Зөөлөн хайр” цомгийн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой гэнэ.Тоглолтын туршид түүний хит болсон хайрын дуунууд эгшиглэх бөгөөд тус тоглолтын тасалбар хэдийн www.easyticket.mn сайт, “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбарууд, АСА циркийн кассаар худалдаалагдаж байгаа аж. Тоглолтын энгийн тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол VIP тасалбар 40 мянган төгрөг бөгөөд түүний “Зөөлөн хайр” шинэ цомог дагалдах юм байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ