Мөсөн цирк манай улсад тоглоно

Ирэх сарын 7-оос 14-ний хооронд манай улсад Дэлхийн алдартай “Circus on ice” тоглолт болно.Уг тоглолтыг “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тоглолт АСА циркэд болох юм байна.
Мөн “Circus on ice” тоглолтын тасалбарын үнийн тухайд суудлынхаа байрлалаас шалтгаалаад 10.000, 15.000, 20.000 төгрөг гэсэн гурван янзын үнэтэй аж.Харин VIP суудал нь 30.000 төгрөг гэнэ. Дээрх тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагаас тус тус тоглогдох юм байна. Мөсөн циркийг Монголд авчрах гэж гурван жил хөөцөлдсөнийн эцэст ийнхүү тоглогдохоор болоод буй юм.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ