Бразилийн биеэ үнэлэгч Жастин Биберийн буудлын өрөөнд бичлэг хийжээ

Дуучин Жастин Бибер дахиад л дуулиан тарьжээ. Энэ удаа түүний унтаж байгаа бичлэг интернэтэд тавигдав.

Уг видео бичлэгт онц юм байхгүй ч энэ бичлэгийг Бразилийн янхан түүний буудлын өрөөнд авсан байгаа нь их шуугиан дэгдээж байна. Янхан бүсгүй алдартай дуучны буудлын өрөөнд яаж нэвтэрсэн, ямар зорилгоор бичлэг хийсэн нь тодорхойгүй.

Одоогоор Биберийн талаас ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй байна.

Ямар ч гэсэн энэ үйл явдал дуучны шүтэн бишрэгчдийн эцэг, эхэд таалагдахгүй нь лав. Тэгээд ч Жастин Бибер сүүлийн ганцхан жилийн дотор хэд хэдэн байгууллагын сөрөг жишээ болон дурдагдсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ