“Хүүхдийн автобус” өнөөдрөөс эхлэн явна

“Хүүхдийн автобус” өнөөдрөөс эхлэн дөрвөн чиглэлд явж эхэллээ. Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл хүүхдүүдэд үйлчлэх юм байна. Энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой бөгөөд нийслэлийн авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний дагуу сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөссэргийлэх, аюулгүй байдлыг хангах юм байна. Нийслэлийн Засаг даргын А/532 захирамжийн дагуу нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3500 орчим сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байгаа аж.
Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ