Г.Буяндоржийн хэрэгт хятад иргэнийг шалгаж байна

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн саатуулсан бөгөөд хоригдох хугацаа энэ сарын 8-нд дуусгавар болсон. Гэвч шүүхийн шийдвэрээр түүнийг үргэлжлүүлэн хорихоор болжээ.

Мөн түүний хэрэгт БНХАУ-ын нэг иргэнийг холбогдуулан шалгаж, саатуулсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Г.Буяндоржийг хохирогчоор тогтоогдож эхэлсэн тухай мэдээлсэн ч Г.Буяндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ