Миний дэлгүүрийн босс О.Магнайг ална хэмээн заналхийлжээ

Удаа дараа иргэдээс гомдол санал ирж, хуулийнхнаар шалгалт хийлгэж байсан ч үл тоодог "Миний дэлгүүр", "Номин"-гийн сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-аас торгууль ногдуулжээ.
ШӨХТГ–аас "Миний дэлгүүр"-т 450 сая төгрөгийн торгууль ногдуулсан бол "Номин"-гийн сүлжээ дэлгүүрүүдийг 1.1 тэрбум төгрөгөөр торгохоор болсон байна.
Харин энэ шийдвэрийг танилцуулсаны дараагаар ШӨХТГ-ын дарга О.Магнайн утсандөнөө өглөө 9911**** дугаараас “Чамайг ална шүү” гэсэн мэссэж ирж сүрдүүлсэн байна.
тэр ч бүү хэл өнөөдөр өглөө албан өрөөнд нь дайрч орж ирснийг Чингэлтэй дүүргийн цагдаагийнхан ирж авч явсан байна. Энэ хүн нь"Миний дэлгүүр"-ийн эзэн Х.Ариунболд байсан бөгөөд энэхүү сүрдүүлэгтэй холбоотойгоор О.Магнай Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаад байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ