Х.Ариунболд: О.Магнай руу мессеж бичээгүй

ШӨХТГ-ын дарга О.Магнай "Миний дэлгүүр"-ийнэзэн Х.Ариунболдоос өөрийг нь ална хэмээн сүрдүүлсэн мессеж ирсэний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол хүргүүлэх гэж байгаа тухай дөнгөж саяхан мэдэгдсэн. Гэтэл хэвлэлийн бага хурал дуусаагүй байхад "Миний дэлгүүр"-ийн эзэн буюу мессеж бичсэн гэгдэж буй Х.Ариунболд танхимд ирж мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “ШӨХТГ-аас манай компанид ямар нэг торгуулийн мэдэгдэл ирээгүй, түүнчлэн би О.Магнай руу сүрдүүлсэн бүү хэл ямар ч мессеж бичээгүй” хэмээн хэллээ. ШӨХТГ–аас “Миний дэлгүүр”-т 450 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэж байгаа билээ.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ