“Магнай трэйд”-ын захирал “Жаст”-ыг худалдаж аваад, хүүгийнхээ нэр дээр шилжүүлжээ

Өнгөрсөн есдүгээр сард “Жаст” болон “Магнай трейд” компаниуд бинзений үнээ 50 төгрөгөөр нэмээд шаардлага хүргүүлсний эцэст буулгасан. Харин үүний дараа ШӨХТГ-т энэ асуудалд хариуцлага тооцох ёстой гэсэн гомдлыг хэрэглэгчдийн зүгээс ирүүлжээ. Ингээд ШӨХТГ-аас тооцоо судалгаа хийсний эцэст “Магнай трейд”-ийг 2.5 тэрбум, “Жаст”-ыг 940 сая төгрөгөөр нийт гурван тэрбум төгрөгөөр торгох торгуулийн хуудсыг компанийн удирдлагуудад өгсөн.

Бодит байдал дээр “Магнай трэйд” компани “Жаст”-ыг худалдаад авчихсан. Ингээд “Магнай трейд”-ийн захирал Г.Дашням гэгч хүний нэр дээр “Жаст”-ыг шилжүүлсэн байна.

Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа хуулиар давамгай байдлын аж ахуй эрхлэгч яг адил төрлийн бизнес эрхэлж байгаа өөр нэг аж ахуйн нэгжийг худалдаж авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой. Гэтэл энэ хүмүүс ёс зүйгүй аашилж, хүүхдийнхээ нэр дээр авчихаад өөр компани мэт харагдуулж байна гэдгийг О.Магнай дарга онцлов. Улмаар нийлж үнэ нэмж хуйвалддаг учир үүн дээр дээрх торгууль тавьсан байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ