“Чингис” пиво үйлдвэрлэхээ зогсооно гэжээ

ШӨХТГ-т архи пиво үйлдвэрлэгчдээс гомдол иржээ. Тодруулбал, “Апу” ХХК “Чингис” гэж архитайгаа адилхан нэр, формат, логотой пиво хийгээд байна гэсэн гомдол ирсэн байна.
Тиймээс ШӨХТГ-аас “Апу” ХХК-д үүнийгээ боль гэсэн шаардлагыг хүргүүлэхэд тус газраас үүнийгээ сурталчилгаа биш гэж ярьж байснаа 11 дүгээр сарын 6-нд ШӨХТГ-т албан бичиг явуулжээ.
Албан бичигт “Бид алдаагаа засъя. Энэ шар айргийг үйлдвэрлэхээ зогсооё” гэжээ. Тиймээс үүнтэй холбоотой гомдол гаргасан иргэдэд ШӨХТГ-аас ийм пиво ахиж үйлдвэрлэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ