Энэ онд зэрлэг гахай агнах нэг ч зөвшөөрөл олгоогүй

Хилийн тагнуулын газрын албан хаагчид өнгөрсөн сарын сүүлчээр хоёр ЗИЛ-131 машины тэвш дүүрэн ачсан зэрлэг гахайны махны мэдээллийн мөрөөр ажиллаж байгааталаар саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн билээ.

Тус мэдээлэлд жилд 70 зэрлэг гахай агнах зөвшөөрлийг БОНХЯ өгдөг тухай дурьдсан байв. Энэхүү зөвшөөрлийн талаар Амьтан ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажилтан А.Баясгалангаас тодруулахад, 2013 онд Засгийн газрын 92 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтдын жагсаалтад 10 зэрлэг гахайг гадаадын анчдаар агнуулахаар тогтоосон байдаг. Гэвч одоогоор нэг ч аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй байна.

Харин дотооддоо ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг тухайн аймгийн ИТХ агнуурын нөөцөө тогтоох судалгааны үндсэн дээр орон нутгаас олгодог ажээ.

Харин БОНХЯ-нд агнуурын нөөц тогтоосон төлөвлөгөө танилцуулдаг гэв. Ан амьтны тухай хуулийн шинэ өөрчлөлтийн дагуу 2013 онд БОНХЯ-нд нэг ч аймгааснөөц тогтоосон төлөвлөгөө ирээгүй бөгөөд мөн нэг ч аймаг зэрлэг гахай агнах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид олгоогүй байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ