" Thor: The Dark world " бокс оффисийг тэргүүллээ

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “The Dark World” кино орлогоороо тэргүүлж эхэллээ. Одоогоор уг кино бокс оффист 86.1 сая ам.долларын орлоготойгоор нэгд бичигдлээ. “The Dark World” кино энэ жилийн хамгийн өндөр орлоготой кинонуудын дөрөвт бичигдэж байна. Үүнээс өмнө "Iron man3", "Man of Steel","Fast and Furious" зэрэг кинонууд орлогоороо тэргүүлж байсан билээ. Харин энэ оны эхээр гарсан "Skyfall" кино хамгийн өндөр буюу 88 сая ам.долларын орлого олсон.
Киног үзэгчдийн дунд судалгаа гаргасан бөгөөд нийт үзэгчдийн 48 хувь нь эмэгтэй байсан ба мөн 61 хувь нь 25-аас доош насныхан байсан ажээ.
1. "Thor: The Dark World" - $86.1 ам.доллар
2."Jackass Presents: Bad Grandpa" - $11.3 ам.доллар
3. "Free Birds" - $11.18 ам.доллар
4."Last Vegas" - $11.10 ам.доллар
5. "Ender's Game" - $10.2 ам.доллар
6. "Gravity" - $8.4 ам.доллар
7. "12 Years a Slave" - $6.6 ам.доллар
8. "Captain Phillips" - $5.8 ам.доллар
9."About Time" - $5.1 ам.доллар
10."Cloudy With a Chance of Meatballs 2" - $2.8 ам.доллар
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ