"Алтан тариа" ХХК-ийн ажилтан гараа тасдуулжээ

Өчигдөр СХД-ийн 18-хорооны "Алтан тариа" ХХК-д засварчин ажилтай Өвөрхангай аймгийн харъяат 23 настай эрэгтэй И нь хаягдал явах дамжлага дээр ажиллаж байгаад зүүн гараа таслуулжээ.
Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн БЗД-ийн 25-р хорооны иргэн 40 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ эхнэртэйгээ марган өөрийн зүүн гарын булчинд нэг удаа хүйтэн мэсээр гэмтээн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ