Серби улсын иргэн согтуурхан танхайрчээ

СХД-ийн тавдугаар хорооны “Баянголын гудамжинд иргэн 50 настай эмэгтэй Э нь согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү 40 настай эрэгтэй Э-н хэвлийд хүйтэн мэсээр гэмтээж танхайрсныг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн ЧД-ийн долдугаар хорооны иргэн 42 настай эрэгтэй Д-г гэртээ байхад нь хүргэн 38 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь сүхээр цохиж гэмтээн, ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

ТүүнчлэнСБД-ийн дөрөвдүгээр хорооны 50-р дэлгүүрийн ард иргэн 52 настай эмэгтэй Э-г автомашиндаа сууж байхад БНСерби улсын иргэн 38 настай эрэгтэй S C P нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр автомашины толийг хугалан зодож танхайрсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ