Чоно галзуурсан гурван суманд хөл хорио тогтоов

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд галзуурсан чононууд хүн рүү дайрч, барьсан байна. Улмаар тус аймгийн алт, Шинэ-Идэр суманд бас айлын хот руу дайрч, нэлээд тооны мал, нохойд ноцжээ. Иймд Онцгой комиссын даргын шийдвэрээр эдгээр гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоолоо. Дээрх сумдын малчид малдаа хүүхэд, өндөр настан, эмэгтэйчүүдийг явуулахаа байж, эрчүүд нь буу үүрэн, малаа хариулдаг болсон байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ