Увс аймгийн экс дарга хорих ялаас чөлөөлөгдлөө

Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгохоор болжээ. Тэднийг төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгөнөөс 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган АТГ-аас 2011 онд эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Уг хэргийг өнгөрсөн оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж, Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, гурван жил хорих, Д.Батсайханыг мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасан, хоёр жил хорих ял ногдуулсан. Гэвч давж заалдсанаар уг хэргийг дахин шалгуулахаар АТГ-т шилжүүлээд байсан юм.
Харин тэдний хэргийн өчигдөр хэлэлцэж, торгуулийн ял оногдуулсан бөгөөд албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгөөс завшсан нь тогтоогдохгүй байна гэж үзжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ