Төрийн албан хаагчийн эрхийг хаслаа

Дорнод аймгийн Матад сумын засаг дарга Ц.Наранцэцэгт холбогдох авлигын хэргийг хэлэлцэж, төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан байна. Харин түүнд авлига өгсөн гэх Ван Хунлин, Т.Уранчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269,1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61,1 дэх хэсэгт зааснаар Ц.Наранцэцэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар, Ван Хунлин, Т.Уранчимэг нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалсан байна.

Тэд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Төгссүмбэр” ХХК-ийн нэр дээр хайрга олборлох зөвшөөрөл авахын тулд Дорнод аймгийн Матад сумын засаг дарга Ц.Наранцэцэгт бусдаар дамжуулан 5 сая төгрөгийн авилга өгсөн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ