Г.Энхтайваныг АТГ шалгаж эхлэв

Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Энхтайвантай холбоотой гомдол нэр бүхий иргэдээс ирүүлснийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байгааг тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хяналт шалгалтын албанаас албан ёсоор мэдэгджээ. Г.Энхтайваныг Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн шалгахад хүрсэн байна.

Тэрээр тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа нэр бүхий албан тушаалтнуудтай хамтран өөрийн найз “Дако” ХХК-ийн захирал Д.Дашдаваатай үгсэн тохиролцож, 2011-2013 онд уг компанийн нэр болон дансыг ашиглан зах зээлийн үнээс үлэмж дээгүүр үнээр найман автомашиныг нийт 205.5 сая төгрөгөөр худалдан авчээ. Мөн 9.5 сая төгрөгийн үнэтэй монгол гэрийн иж бүрдлийг 20 сая төгрөгөөр “Уянга хийц өргөө” ХХК-иас худалдан авсан байна. Стандартчилал хэмжилзүйн газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансыг ашиглан гадаадын байгууллагуудаас хууль бусаар мөнгө гаргуулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан албан тушаал буюу албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсангэмт хэргийн шинжтэй байжболохыг АТГ-аас шалгаж байгаа юм.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ