“I loft” баарны зодоонд Н.Төгсцогт байжээ

Өнгөрсөн баасан гаригийн шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст “I loft” бааранд буун дуу гарлаа гэх дуудлага ирсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороонд байрлах “Ай консепт” ХХК-ийн “I loft” бааранд хэдэн залуус танхайрч, хутга мэс, буу шийдэм гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Уг зодоонд Монголын нэгэн томоохон компанийн захирлын хүү гэхчлэн тав зургаан залуу байсан.

Тэдний дэргэд боксчин, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт байсан. Гэхдээ зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй байна” гэлээ. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ