Монголын тамирчид 18 алтан медаль хүртжээ

Хонконг улсад болсон олон улсын хэмжээний ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон байна. Тэмцээнд оролцсон Монголын тамирчид 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарсан аж.
Тус тэмцээнд нийт 11 орны 110 тамирчин ой тогтоолтын 10 төрөлд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалаар өрсөлдсөн байна.
Үүнээс гадна манай улсын тамирчин Б.Намуунтуул дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн ангилалд нэгдүгээр байрт шалгарчээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ