“Хоссана” ХХК-ийн солонгос захирал монгол иргэнийг зоджээ

Өчигдөр ЧД-ийн дөрөвдүгээр хорооны 37-р байрны нэг давхарт байрлах “Хоссана” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн 47 настай эрэгтэй Пак Ки Ван засвар хийхдээ хаяг буулгасан гэх шалтгаанаар иргэн А-г зодож танхайрсан хэргийг ЧД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мөн ХУД-ийн есдүгээр хорооны иргэн 49 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ пийшин дээр унаж гэмтэн ГССҮТ-д эмчлэгдэж байгаа хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ