Леди Гагагийн удаах тэсрэлт нисдэг даашинз

Өчигдөр орой болсон “VMA” авардс дээр хамгийн их сэтгэл догдлом зүйлсийн нэг яах аргагүй алдарт Леди Гага байлаа. Тайзан дээр байрлуулсан сонирхолтой зүйлийг Гагагийн нисдэг даашинз байх юм гэж хэн санах билээ. Гэтэл өнөөх гайхал төрүүлэх зүйл нисч тайзны гол ирсэн бөгөөд тэр үед дотороос нь хатагтай Гага гарч ирсэн нь хүмүүсийг дуу алдуулсан юм.
Мэдээж хэрэг түүний энэ гайхалтай даашинз энэ оны мартагдахын аргагүй даашинзуудын нэг болох нь гарцаагүй боллоо. Сонин содон үйлдэл, хувцаслалтаараа байнга ялгарч чаддаг тэрээр мөн л дэлхийн хамгийнанхны нисдэг даашинзтай бүсгүй боллоо.
Түүний энэхүү гайхалтай даашинз өндөр технологи бүхий зай хураагуурын тусламжтайгаар нисч байгаа юм. Даашинзыг дизайнер Нэнси Тилбур зохиосон бөгөөд уг нисдэг даашинз газраас 35 см хүртэл хөндийрөн нисдэг юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ