71 жилийн ялтай этгээдийг манай улсын хилээр оруулахгүй байхыг анхааруулав

Эль Сальвадор улсын иргэн 42 настай Жоси Антони гэх этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг Интерполын товчооноос Хил хамгаалах ерөнхий газарт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирүүлжээ.
Жоси Антони нь хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдон улсынхаа шүүхээс 71 жилийн хорих ялыг авч хоригдож байсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард хорих ангиасаа оргосон байна. Түүнийг Монгол улсын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг санаархсан барим ттус улсын хууль сахиулагчдад олдсон аж.
Тиймээс Интерполын товчооноос дээрх гэмт хэрэгтнийг хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг хүссэн захидлыг манай Хил хамгаалах байгууллагад ирүүлжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ