Ослоор гурван хүн амиа алдлаа

Хөдөө орон нутагт хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг буурахгүй байгааг ЦЕГ-аас анхааруулж байна.

Өнгөрсөн амралтын өдөр орон нутгийн замд гарсан ослын улмаас гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын Бүсийн ар гэх газар Исузу маркын автомашин онхолдож, 58 настай эмэгтэй Н гэгч нь нас барсан байна. Мөн тус аймгийн Өндөрширээт суманд Хюндай микро онхолдож 30 настай А амиа алдсан бол Борнуур сумын Тайсын хөтөл гэх газар Тоёото королла маркын автомашин портер машинтай мөргөлдөж, 50 настай Б амиа алджээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ