ЭМД-ийн чиглэлээр үндэсний хэмжээний сургалт эхэллээ

ЭМД-ийн байгууллагыг идэвхгүй санхүүжүүлэгч биш стратегийн идэвхтэй худалдан авагч болгох зорилгоор даатгуулагчдад хүргэж буй тусламж үйлчилгээний чанарын менежментийн шинэ чиг хандлага, арга аргачлалыг сургах үндэсний хэмжээний сургалт эхэллээ. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ) болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(ГОУХАН)-ийн “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын шинэчлэл” төслөөс хамтран Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын байцаагч, мэргэжилтнүүдэд зориулсан энэ Улаанбаатар хотод өнөөдрөөс 5-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, 2 дүүргийн ЭМД-ын тасгийн байцаагч нар болон НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газар(ЭМДГ)-ынмэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр болон багц материалыг ЭМДГ-ын  мэргэжилтнүүд “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын шинэчлэл” төслийн багтай хамтран боловсруулсан бөгөөд оролцогчдод 2 багц цагийн гэрчилгээ олгох ажээ.

Энэхүү сургалтын зорилго нь ЭМНД-ын байгууллагын худалдан авч буй тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн нэхэмжлэл шалгах  үйл ажиллагаа, эмнэлзүйн үзлэг хяналт, даатгуулагчдын сэтгэл ханамжийн судалгаа, ижил мэргэжилтний хөндлөнгийн үнэлгээ болон ЭМНД-ын байгууллагаас гэрээт эмнэлгүүдтэй байгуулж буй шинэ гэрээний талаарх ЭМД-ын байцаагч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар хандлагыг бэхжүүлэх замаарнийгмийн даатгалын байгууллагыг идэвхгүй санхүүжүүлэгч байгууллагаас идэвхтэйстратегийн худалдан авагч байгууллага болгон хөгжүүлэх том зорилтыг дэвшүүлж байгаа юм.

            Дашрамд дурьдахад ГОУХАН-ийн “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын шинэчлэл” төсөл нь ЭМНД-ын тогтолцоон дахь байгууллагын үйл ажиллагааны чадавхыг тогтвортойгоор сайжруулах зорилгын хүрээнд:

  • Байгууллагын хөгжлийг дэмжих
  • Даатгуулагчийн өмнөөс чанартай тусламж үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг сайжруулах
  • ЭМД-ын урт хугацааны бодлогыг боловсруулах
  • ЭМД-ын харилцаанд оролцогч талуудын нийгмийн зөвшилцлийг бэхжүүлэх

цогц зорилтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэгч агентлаг НДЕГ-тай хамтран 2011-2013 оны хооронд хэрэгжүүлжбайгаа ажээ.

 

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ