"Их тэнгэрийн ам"-нд ирвэс орж онцгойгийнхон ажиллаж байна

Төрийн гурван өндөрлөг байрладаг "Их тэнгэрийн ам"-нд өнөөдөр уулын ирвэс нэвтэрчээ. Онцгой байдлын газарт ирвэс үзэгдсэн тухай мэдээлэл ирсэн бөгөөд үүний мөрөөр Нийслэлийн аврах ангийн шуурхай салбар, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нар "Их тэнгэрийн ам"-нд ажиллаж байна.
Энэ талаар Төрийн тусгай хамгаалалтын албаны эх сурвалжаас тодруулахад "Хамгаалалтад байдаг газар учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Харин Нийслэлийн Онцгой байдлын албаны эх сурвалжаас тодруулахад "Их тэнгэрийн ам"-нд аврах анги ажиллаж байна. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
"Их тэнгэрийн ам" нь Төрийн тусгай хамгаалалтад байдаг юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ