Ажилчдынхаа нийгмийн даатгалыг бөглүүлээгүй байгууллагыг торгоно

СБД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан Р.Сэргэлэнгээс хэдэн зүйл тодрууллаа.
-Ажилчдынхаа нийгмийн даатгалыг бөглүүлээгүй хэдэн сар болсон байгууллагууд нөхөн бөглүүлэхдээ ямар нэгэн шимтгэл төлөх үү?
-Яагаад ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй шалтгааныг нь шалгалт хийж тодруулаад, торгууль ноогдуулна.
-Ямар хэмжээний торгууль төлөх ёстой вэ?
-Тухайн албан байгууллагын тайланг үзсэний үндсэн дээр торгуулийн хэмжээг тогтооно. Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага,албан тушаалтнаас тавьсан хууль ѐсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
-Нэг газар ажиллаж нийгмийн даатгалаа бөглүүлж байгаад дэвтрээ авахгүйгээр ажлаасаа гарчихсан хүн дараагийн ажилд орохдоо өмнөх бөглүүлсэн сарын мөнгөө шинэ дэвтэр дээр бичилт хийлгүүлж болох уу?
-Тэгсэн тохиолдолд лавлагаа авчихаж болно. Нийгмийн даатгалаа бөглүүлж байсан бол архивт гараад л ирнэ. Тухайн харъяа дүүрэг пээрэ очоод шүүлгүүлнэ.
-Улирлын чанартай ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүс ажилгүй байх хугацаандаа Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болох уу?
-Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж хуульчилсан.
Иймээс тус ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг баримтлан үйл ажиллагаа зогсоосноос хойших ажиллагсдын ажиллаагүй 3-4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээ(11.0,12.0,13.0%)-гээр тооцож даатгалын зохих санд сар бүр төлж, тайлагнах ёстой.
Энэ тохиолдолд нэгэнт тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанышимтгэлийг ажил олгогч нь хариуцан хуулийн дээрх заалтын дагуусанд тасралтгүй төлөх үүрэгтэй учраас сайн дурын даатгалддавхар даатгуулах шаардлагагүй.
-Ажилчин албан хаагчид олгож буй хоол, унааны зардал, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах уу?
-Нийгмийн даатгалын тухай хуулийн32дугаарзүйлднийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхой тусгажхуульчилсанбайгаа. Даатгуулагчдад олгож буйдээр дурдсан хоол, унааны зардал, түлээ, нүүрсний хөнгөлөлт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн32 зугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-тзаасан “аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого”-дхамаарах тул шимтгэл ногдуулахсарын хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулан тооцно.
Иймээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд орох орлогыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу үнэн зөв тооцож тодорхойлох үүрэгтэй.
Нийгмийн даатгалын төрөл |
Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөхшимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэйадилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
Тэтгэврийн даатгал |
7.0 |
7.0 |
Тэтгэмжийн даатгал |
0.8* |
0.8* |
Эрүүл мэндийн даатгал |
2.0 |
2.0 |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал |
1.0, 2.0, 3.0 |
- |
Ажилгүйдлийн даатгал |
0.2* |
0.2* |
Шимтгэлийн дүн |
11.0, 12.0, 13.0 |
10.0 |
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ