"Тэрэлж" буудлын бассейнд хүүхэд живж амиа алдлаа

Монголын хамгийн анхны таван одтой зочид буудал болох “Тэрэлж”-ийн бассейнд энэ сарын 3-нд дөрвөн настай хүү харамсалтайгаар амиа алдсан байна.
Тодруулбал, дөрвөн настай хүү Филиппин асрагчийн хамт тухайн буудалд байрлаад асрагчийн хамт бассейнд сэлж байгаад живж нас баржээ.
Одоогоор хэрэгт буудлын ажилтан, Филиппин эмэгтэйг шалгаж байгаа аж. Харин “Тэрэлж” зочид буудлынхан хэргийг ихэд нууцалж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ