БНХАУ-ын 5900 орчим иргэд манай улсад хөдөлмөр эрхэлж байна

Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар бол манай улсад 103 орны 12 мянга гаруй иргэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 5900 орчим нь БНХАУ-ын иргэд байна.

4000 орчим иргэд нь барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа бол 800 орчим нь зам тээвэр, агуулахын салбарт ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг гадаадын иргэдийг авч үзвэл БНАСАУ-ын 1749, ОХУ-ын 528, АНУ-ын 428, БНСВУ-ын 414, Австралийн 355 иргэн, үлдсэн нь бусад улсын иргэд байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ