“Иргэний хөдөлгөөн”-өөс биш “Ирвэс”-ээс хамгаалах болжээ


Төрийн гурван өндөрлөг байрладаг “Их тэнгэрийн ам”-д өчигдөр ирвэс орлоо гэх дуудлага Нийслэлийн онцгой байдалд ирсэн. Томчуудад гэрээсээ ан хийх боломж бүрдэв үү гэж хөөрөлдөж байтал онцгой байдлынхан очиж, эрхэм түшээдийн эхнэр хүүхдийг хамгаалтал нөгөөх нь ирвэс биш шилүүс байжээ. Хэдхэн жилийн өмнө төрийн өндөрлөгүүдийг “Иргэний хөдөлгөөн”-өөс хамгаалах гэж бөөн юм болдог байсан бол харин одоо ирвэс, шилүүсээс хамгаалдаг болжээ ... Сайн цаг, хүчтэй төрийн бэлгэдэл ээ гэж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ