Гэрээ шатаах гэж байжээ

Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн ес, аврах ажиллагааны хоёр дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Малчдын 10 дугаар гудамжинд айлын хашаанд машин шатаж байна гэсэн дуудлагыг 07:35 цагт нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад “Портер” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг унтраасан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Толгойтын 55 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 00:47 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Н гэрээ шатаах гэж байсныг иргэд таслан зогсоож унтраасан байжээ.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 12 байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 02:19 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ