Т.Аятунгаагийн охиныг оллоо

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаагийн охины байгаа газрыг олж тогтоожээ. Түүний охиныг Ч.Тэргэлсар гэдэг бөгөөд Ч.Тэргэлсар гэх нэртэй Монгол Улсын иргэний гэрчилгээтэй охин өдгөө Швейцарь улсад амьдарч байгаа аж. Түүний эцэг Чарльз Эргэн охиноо өөрийн асрамжиндаа байлгаж, гэрийн асрагчаар охиноо асруулж байгаа юм байна.
Т.Аятунгаа нь охиноо хаана байгаа, эрүүл саруул өсөн торниж байгаа ч мэдэхгүй байна хэмээн уйлан хэвлэлийн бага хурал хийж байсан юм. Харин түүний дараахан Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард өөрийн фейсбүүкт Т.Аятунгаагийн талаарх баримтуудыг дэлгэсэн юм.
Тэрээр Т.Аятунгаа Филиппиний шүүхээр ямар учраас шүүгдэж байсан, хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж байсан талаар бичиж үлдээж байв.
Чарльз Эдвард “Т.Аятунгаа охин Ч.Тэргэлсарыг хөнөөхийг завдсан хэргээр баривчлагдаж байсан. Тиймээс хүүхдийнхээ эсрэг хүч хэрэглэж, гэр бүлийнхээ хүнээ хөнөөхийг завдсан хэргээр шүүхэд дуудагдсан. Ч.Тэргэлсарыг эмнэлэгт үзүүлэхэд биед нь гэмтэл учирсан байсан учраас Т.Аятунгаад Филиппин улсын хуулийн дагуу 7610 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэж, шүүх хурал нь болсон. Т.Аятунгаа ер нь сэтгэл санаагаар унасан үедээ ихэнхдээ архи уудаг. Архи уусан үедээ ямарч гэмтэлгүй Ч.Тэргэлсарыг газар луу шидсэн. Дараа нь эмнэлэгт надтай муудалцаж, миний түүнд авч өгсөн iPhone 5-ыг эвдэлсэн” хэмээн бичжээ.
Мөн тус зүйл ангид хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар хэрхэн тодорхойлсон байдгийг үзэхийг хүсвэл дараах линкээр орж үзнэ үү хэмээн http://www.chanrobles.com/republicactno7610.html тус линкийг үлдээж байлаа.
Түүнчлэн “Монголд түүний гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрэн сурвалжилж байгаа хүн байна уу?” гээд
110-р зүйл. Бусдыг гүтгэн доромжлох. Бусдыг хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэр төрд нь халдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгох эсвэл 1-3 сар хорьдог.
110-р зүйл. Гүтгэх. Бусдын талаар буруу, худал мэдээлэл цацсан бол хөдөлмөрийн хөлсний доол хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгох эсвэл 1-3 сар хорьдог.
Хэрэв онц ноцтой гэмт хэрэг хийсэн хэрэгт буруутган гүтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох эсвэл 2-5 жилийн хорих ял оноохоор заасан байдаг тус улсын хуулийн заалтыг бичсэн юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ