“Next plaza”, “Hunnu air”, "Ньютел" ХХК-ийг залилжээ

Монгол Улсын иргэн Б нь Нигер улсын иргэдтэй хамтран гадаад иргэдийн олон улсын банкны картын мэдээллийг хулгайлан, хуурамч карт ашиглан бусдыг луйвардсан байна. Тэрээр Монголын цахим картаар үйлчлүүлэгч байгууллагуудын интернэт веб сайтаар захиалгын бараа бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор “Next plaza”, “Hunnu air” ХХК, "Ньютел" ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс долоон удаагийн үйлдлээр 12 сая төгрөгийн луйврын гүйлгээ хийсэн үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ