МУИС-ын захирлыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна


МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, олон салбар сургуулиа нэгтгэн дөрвөн томоохон сургууль болгох шийдвэр гаргасан. Гэвч энэхүү шийдвэрийг МУИС-ийн багш, оюутнууд хүлээн зөвшөөрөхгүй жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа. Тэгвэл тэд тэмцлийн хэлбэрээ өөрчилж, захирал А.Галтбаярыг огцруулахыг шаардаж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тиймээс захирал А.Галтбаяр асуудлыг намжаахаар багш, оюутнуудтайгаа уулзаж байгаа аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ