"ТЭЦ-4"-ийн ажилтан өндрөөс унаж бэртжээ


БГД-ийн 20-р хороонд өндрөөс хүн унаж бэртлээ гэсэн мэдээлэл өчигдөр 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад ТЭЦ-4 компанийн турбины засварын ажил гүйцэтгэж байсан иргэн Э гэгч нь дөрвөн метрийн өндөрт байрлах тавцан дээрээс унаж гэмтсэн байна.
Тэрээр одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ