Өмнөд Суданыг зорих энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ


Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох гуравдугаар ээлжийн алба хаагчдыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт болж өнгөрлөө.
Тус үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, цагдаагийн байгууллагын дарга нар оролцож, энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 51 алба хаагчид тугандаа хүндэтгэл үзүүлэн, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ажиллагаанд оролцох алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт мэндчилгээ дэвшүүлж, бэлэг дурсгалын зүйлийг гардуулж өгсөн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ